Улсын онцгой комиссын дарга ажилчдын ээлж солих тухай тушаал гаргаж ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдад даалгажээ. Үүний дагуу энэхүү гурван сайд хамран тушаал гаргаж ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам баталсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэхүү журмаа аж ахуйн нэгжүүдэд танилцуулжээ. Танилцуулгадаа "Эрүүл мэндийн яамнаас ажилчдын PCR шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөрийг тодорхойлж ирүүлмэгц, шинжилгээ өгөх хуваарийг хүргүүлэх тул ээлж солих бусад бэлтгэлийг хангаж байхыг нийт аж ахуйн нэгжийн удирдлагад мэдэгдэж байна. PCR шинжилгээг өгсөн ажилтан халдвараас хамгаалах дэглэмийг хатуу баримталж, бусадтай хавьтал үүсгэхгүй байх талаар аж ахуйн нэгж бүр анхаарч, тодорхой арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна" гэжээ.
Мөн ээлжийн ажилчид автобус, унаа бүрд дараах бичиг баримтуудын хуулбарыг авч явах ёстой гэдгийг анхаарууллаа. Үүнд:
Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабт ээлж солих хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын PCR шинжилгээнд хамрагдах хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсаар зарлах юм байна.