“Ийгл ньюс” телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлгийн зочин хөтлөгч, редактороор яг одоо Топ модель Э.Одгэрэл ажиллаж байна. Тэрээр өнөөдөр таван өөр зочинтой урлаг соёл, гоо сайхан, кино урлаг, реклам, эх хэлээрээ сайхан ярихын утга учир зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцах юм.
Мөн тэрээр “Ийгл ньюс” телевизийн мэдээллийн хөтөлбөрийг хөтлөн хүргэж байна. Түүнчлэн сэтгүүлчдэд сэдэв өгч, мэдээлэл бэлтгүүлсэн юм. Үргэлжлүүлэн тэрээр урьсан зочидтойгоо ярилцана. Түүний зочноор яг одоо хөгжмийн зохиолч, Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монфемнет үндэсний сүлжээний зөвлөх Д.Сүхжаргалмаа нар уригдан урлаг ба гоо зүй сэдвээр ярилцаж байна. Тэр дундаа "Сайхан гэж юу вэ" болон эмэгтэй хүний гоо сайхан хаана оршдог тухай сонирхолтой сэдвээр ярилцаж байна.
