Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Царх тахлын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцлан хөл хорио тогтоосон учраас баярын үйл ажиллагааг цуцалсан юм.

Тэгвэл энэхүү ойн өдөр XIII зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот 800 жилийн дараа виртуал орчинд дахин сүндэрлэх нь ээ.

Үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтад үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологийн шийдлээр дэлхийд дуурсагдах түүх соёлын үнэт өвийг ийнхүү бүтээжээ.

Виртуал Хархорум бүтээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр 19:00 цагаас Youtube сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзээрэй.