Мэдээллийн технологийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс 2011 оны 10-р сард 52 настайдаа нас барж түүний эхнэр Лаурен Повел Жобс хөрөнгийнх нь дийлэнх хувийг эзэмших болсон.

Лаурен Повел Жобс арван жилийн өмнө анхны “IPod”-ын загварыг гаргаж байсан бөгөөд тэрээр одоо 16.7 тэрбумын хөрөнгийг эзэмшин “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн зургаад бичигджээ. Түүний өмнө Францын “Лореал” брэндийн хувцаа эзэмшигч Лилиан Бэтэнкорт, “Вол-Март”-ын өв залгамжлагч Алис Волтон, “Марс”-ын өв залгамжлагч Жэклайн Марс, Италийн Мишэл Ферерогийн бэлэвсэн эхнэр Мария Франса Фисоло болон  “BMW”-гийн өв залгамжлагч Сюзан Клэтен нар жагссан байна.

Лаурен Повел Жобс өв залгамжлалын дагуу нөхрийнхөө эзэмшдэг байсан “Волт Дисней” компаний хувьцааг авсан аж. Тэд 2006 онд “Пиксар” студиэ 7.4 тэрбум ам.доллараар зарж “Волт Дисней” компаниас хувьцаа худалдан авч байсан нь эдүгээ 12.7 тэрбум ам.доллар болон өсчээ.

Стив Жобс 138 сая ам.доллараар захиалан бүтээлгэж байсан 24 метрийн өндөртэй усан онгоцоо харж амжилгүй нас барсан бөгөөд онгоц 2012 онд бүтээгдэж дууссаныг Повел Жобс өвлөн авчээ.

Нийт дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэгээс найман сая ам.долларын үнэтэй Пало Алто байшиндаа тэд амьдардаг байсан.

Тэрээр хоёр хувийн онгоц эзэмшдэгийн нэг нь 9.95 сая ам.долларын үнэ бүхий Галфстрим юм.

Нөгөө нь 2013 онд үйлдвэрлэгдсэн 58.8 сая долларын үнэ бүхий  Галфстрим тийрэлтэт онгоц аж.

Повел Жобс “Волт Дисней” компанийн 7.8-ийг эзэмшдэг бөгөөд энэ хөрөнгө нь 12.7 тэрбум ам.долларын үнэ хүрэх аж.