Globe Soccer Awards шагнал гардуулах ёслол өчигдөр Дубайд боллоо. Ювентусын од, португали хөлбөмбөгч "Зууны шилдэг тоглогч"-оор нэрлэгдсэн бол Пеп Гуардиолаг шилдэг дасгалжуулагчаар тодруулжээ.
Дубайн Армани зочид буудалд болсон ёслолд Роналду биеэр оролцож шагналаа гардан авсан юм. "Ийм хүндэтгэл хүртэхэд таатай байна" гэж "Ballon d'Or" -ын таван удаагийн шагналт Роналду хэлээд "Олон жилийн турш шилдэг нь байх нь амаргүй. Гайхалтай баг, дасгалжуулагч, клубгүй бол амжилт гаргах боломжгүй" гэжээ.
Дасгалжуулагч Гвардиола Испани, Герман, Англид болсон лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлж байсан амжилтаараа "Зууны шилдэг дасгалжуулагч" алдрыг хүртэж байна. Тэрээр ёслолд биечлэн оролцолгүй видео мэндчилгээ илгээжээ.
2020 оны тухайд мөнхийн өрсөлдөгч Роналду, Лионель Месси нар шилдэг тоглогчийн шагналаа Байерн Мюнхений довтлогч Роберт Левандовскид алдсан юм. Харин оны шилдэг дасгалжуулагчаар Ханс-Дитер Флик тодорлоо.
Энэ ёслолын үеэр Реал Мадрид зууны клубээр нэрлэгдсэн бол Байерн 2020 оны багийн шагналыг гардаж авлаа.