Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 326 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах үйлдвэрүүд 2021 онд ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлжээ. Үүнээс баталгаажсан 15, засварт буцаасан 184, танилцахаар хүлээгдэж байгаа 126, татгалзсан 1 төлөвлөгөө байгааг тус газраас мэдээллээ.

Өнгөрсөн оны мөн үед 2020 оны ашиглалтын үйл ажиллагааны 303 төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ирүүлж байжээ. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нүүрсний 112 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч 70 аж ахуйн нэгж нь 2021 оны ашиглалтын үйл ажиллагааны 77 төлөвлөгөөг ирүүлсэн байна.  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан АМГТГ-ын даргын А/142 тоот тушаалаар уг хугацаанд ажиллах ажилтнуудын 15 хувь нь ажлын байранд, бусад ажилтнууд цахимаар гэрээсээ ажиллаж байна.

Дээрх хугацаанд АМГТГ -ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд та бүхэн холбогдох асуудлаар дараах ажилтнуудтай утсаар холбогдож санал хүсэлтээ уламжилж болох юм. Цар тахалтай холбоотой мэдээ мэдээлэл авах/АМГТГ-ын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги/ Орлогч дарга М.Энхжаргал-99006556 Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч. Хандсүрэн 99160069 Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтэс Д. Сагараадорж 99039938 Нүүрсний судалгааны хэлтэс Г.Төрмөнх 99886088 Хууль эрхзүйн хэлтэс Ц.Жавхлан 99026969 Геологи хайгуулийн хэлтэс Ү.Ганбаатар 88114746 Кадастрын хэлтэс Э. Баттогтох 99007776 Хүнд үйлдвэр техник технологийн хэлтэс Ц.Жаргалнэмэх 99999699 ТЗУХ бичиг хэргийн ажилтан Б. Отгонтуяа 99626483