Монголын шатарчид хоёр жилд нэг удаа зохиогддог “Азийн багийн цомын аварга шалгаруулах” тэмцээнд багаараа блицийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Мөн их мастер А.Энхтуул классик болон блицийн төрөлд хувийн амжилтаараа тус тус хоёрдугааар байранд шалгарчээ.
Дашрамд дурдахад, тус тэмцээнд манай улсаас эрэгтэй багийн төрөлд Их мастер Б.Гүндаваа, Их мастер Ц.Батчулуун, Олон Улсын Мастер Г.Мөнхгал, Дэлхийн Шатрын Холбооны Мастер С.Билгүүн, Р.Даваадэмбэрэл нар оролцсон байна. Харин эмэгтэй багийн төрөлд Олон Улсын Мастер Д.Номин-Эрдэнэ, Олон Улсын Мастер Б.Мөнгөнтуул, МУГТ, Олон Улсын Мастер Т.Батчимэг, Эмэгтэй Их Мастер А.Энхтуул, Б.Амина нар оюун ухаанаа уралдуулсан юм.