Жеминидийн солирын борооны хамгийн оргил үе 12 дугаар сарын 13, 14-нд тохионо гэж НАСА-гаас мэдээлжээ. Жеминид бол солирын бороон дундаас хамгийн тод үзэгддэг нь юм. Энэ жил хамгийн оргил үедээ хоёр өдөрт цагт 120 хүртэл солир ажиглагдана гэж мэдээлсэн.

Жеминид солир анх 1833 онд Мисисипи мөрний ойролцоогоос тод ажиглагдсан тул 200 жилийн түүхтэй гэж үздэг. Энэ солирын бороо улам өтгөрч байгаагийн шалтгааныг одон орон судлаачид Бархасбадь гарагийн татах хүчний нөлөөгөөр Фаэтон хэмээх жижиг эрхсийн 3200 орчим хэсэг дэлхий орчмоор дайран өнгөрөх болсонтой холбон тайлбарлаж байна.

Энэ жил Жеминидийн солирын бороо БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Лижян хотод хамгийн тод үзэгдсэн байна.

Солирын бороог харахад ямар ч гэрэлтүүлэггүй, тас харанхуй орчинд газар хэвтэх, эсвэл арагш тухлан налж суух хэрэгтэй. Харанхуй тэнгэрийг 20-30 минут орчим ажигласны эцэст гайхалтай “тэнгэрийн шоу”-г олж харах болно.