ЕБС-ийн теле хичээл 12-р сарын 18-ныг хүртэл орж сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амрах юм.
Түүнчлэн ирэх мягмар гарагаас эхлэн эцэг, эхийн зөвшөөрлөөр сургуулийн орчинд давтлага хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрсөн. Гэхдээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулжээ.