БНХАУ, Балба улсууд хамтран Эверестийн шинэчилсэн өндрийг зарлаж, дэлхийн хамгийн өндөр цэгийг тойрсон маргаанд цэг тавилаа. Дэлхийн ноён оргилын өндөр одоо 8848.86 метр. Өндөрийг шинэчлэн тогтоохдоо Балба, Хятад улсын стандартад нийцсэн тригонометрийн болон GPS-ийн хэмжилт дээр суурилсан байна. Балба улс 2019 оны тавдугаар сард геодезийн багаа оргил руу илгээсэн бол Хятад энэ оны эхээр хэмжилт хийжээ. Дэлхийн дулаарал, 2015 оны газар хөдлөлтийн улмаас өндрийн хэмжээ өөрчлөгдсөн байж магадгүй гэсэн таамаглал байгаа юм.

Балба өмнө нь 8848 метрийг Эверестийн албан ёсны цасны өндөр гэж хүлээн зөвшөөрсөн нь 1950-иад оны эхээр Энэтхэгийн хийсэн хэмжилтийн үр дүн байв.