
Монгол Улсын Ерөнхийлөгч УнХүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.
Соёолонгийн уралдаанд “Шанхын унаган буян” галд уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын дайчин халзан соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Бага уулын унага” галд зочлов. Тус галд уясан Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Н.Хүрлээгийн шарга азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.