Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг олон улсын тоглолтын өмнө Япон улсад хамтарсан бэлтгэлийг хийж байна. Хоёр орны сагсан бөмбөгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан хөтөлбөрийг энэ сарын 06-16-ны өдрүүдэд хийхээр боллоо. Энэ хугацаанд манай шигшээ баг Японы улсын шигшээ багтай хоёр удаа тоглолт хийхээр болсон байна.
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй багийг энэ сарын 28-нд эхлэх Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулах 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд хүлээж байна.
Манай баг “D” хэсэгт Тайланд, Вьетнам, Фижигийн багуудтай багтсан. Тоглолтууд наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болно.