
Азийн боксын холбооноос Бүгд Найрамдах Узбекистаны Ташкент хотод өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний 15 хүртэлх насны ангиллын шигшээ тулаанууд болж, медальтнууд бүрэн тодорлоо. Манай улсаас хөвгүүдийн 49 кг-д Т.Кайсар хүрэл медаль хүртлээ. Энэ амжилтаар манай улс 13-р байр эзэлсэн байна. Тэмцээнийг Узбекистаны баг 13 алт, 8 мөнгө, 6 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Энэтхэг 9, Казахстан 7 алтан медальтайгаар эхний гуравт жагслаа. 14 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Өнөөдөр 17 хүртэлх насны шигшээ тулаанууд болж тэмцээн өндөрлөнө.