Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны 97 хувь нь амьд донороос, гурван хувь нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байна.
Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс заслыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн ойлголтыг өөрчлөх шаардлага тулгарч байгаа юм. Нас барсан хүний биеийг хөндөхгүйгээр нутагшуулах тухай ойлголт нь шашин талаасаа сөргөлдөх зүйл байхгүй ч хүмүүс мухар сүсэг гэж үздэг аж.
Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулга "Хууль батлагдаад, хамгийн багадаа хоёр жилийн дараагаас эхэлж хуулийн үр дүн гарах болов уу гэж бид харж байгаа. Гэсэн ч аль болох хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хууль батлагдснаас хойш нэг амьгүй донороос эрхтэн шилжүүлэх ажил хийгдсэн" гэв.