
Өмнөд Солонгосын нэрт найруулагч Ли Чан Донг АНУ-ын Калифорнид зохион байгуулагддаг "Mill Valley Film Festival"-ийн 2026 оны “Auteur Award” шагналын эзэн болсныг зарлалаа. Тэрээр уг шагналыг хүртэх анхны солонгос найруулагч болж байна.
Наадмыг зохион байгуулагчид түүний кино урлагт бүтээсэн өвөрмөц ертөнц, найруулагчийн онцгой хэл найруулгыг ийнхүү үнэлжээ.
Түүний “Possible Love” кино нь тус фестивалийн "Spotlight" хөтөлбөрт сонгогдсон бөгөөд уг хөтөлбөр нь гэсэн уран сайхны ертөнц, киноны өвөрмөц хэлтэй найруулагчдын шинэ бүтээлийг онцолдог. Кинонд ажил, орлогогүй болсон гэр бүлийн хос болон баримтат кино хийж буй хосын огтлолцлоор дамжуулан өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн дарамт, хувь хүмүүсийн хоорондын харилцааг өгүүлдэг.
Шагнал гардуулах ёслол ирэх аравдугаар сарын 2-нд болно. Харин “Possible Love” бүтээл нь энэ сарын 23-нд Өмнөд Солонгосын кино театруудад гарч, ирэх арваннэгдүгээр сарын 6-наас "Netflix"-д байрших агаад дэлхийн 190 гаруй орны үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.