
Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн эхэллээ. Дээд зиндаанд барилдах бөхчүүдийн эгнээнд дархан аварга, Хөдөлмөрийн баатар Г.Өсөхбаярын хүү Томинофүжи Ө.Дэмиджамц дэвшсэн нь олны анхааралд өртсөн билээ. Тэрээр өчигдрийн барилдаанд жюүрёогийн нэгээс барилдаж буй Ш.Далайбаатарыг давж дээд зиндаанд анхны даваагаа авлаа.
Томинофүжи Ө.Дэмиджамц өнөөдрийн барилдаанд хоёр даваатай Асасурюүтэй оноолт таарсан байна.
Энэ жил 26 настай Томинофүжи Ө.Дэмиджамц “Исегэхама” дэвжээнд харьяалагддаг. Тэрээр 2024 оны тавдугаар сард хамгийн доод зиндаа болох жонокүчид барилдаж байсан бөгөөд 2026 оны гуравдугаар сард цолтой бөх болж дэвшсэн.