
Улаанбаатарт өнөөдөр үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор -28...-33, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа голын хөндийгөөр -22...-27, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн.