“Саньяа-2026” Азийн элсний VI наадмын гурав дахь өдөр буюу маргааш 3х3 сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтууд эхэлнэ. Монгол Улсын эрэгтэй А хэсэгт Индонез, Шри-Ланк, Малайзын багуудтай багтсан. Харин эмэгтэй багийн В хэсэгт Саудын Араб, Тайвань, Малайзын багууд бий.
Маргааш эрэгтэй А, С хэсгийн тоглолтууд болно. Харин манай сагсчид ням гарагт тоглолтоо эхлүүлнэ.
3х3 сагсан бөмбөгийн аваргууд ирэх пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-д тодорно.
