
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Л.Энх-Амгалан сайд УИХ-ын гишүүдийг ажлаа хийснийх нь төлөө элдвээр хэлж дарамталсан. УИХ-ын хяналт тавих эрхэнд халдсан. Бидний хардаж байгаагаар цалин, тэтгэвэр нэмэх сайхан амлалтын араар 50 тэрбумын хулгай оруулж ирэх гэж байгаад баригдсан. Тэр хулгайгаа дарахын тулд УИХ-ын гишүүдийг элдвээр хэлж гүтгэсэн. Эксел файл нь үнэн мэдээлэл юм бол төсвийн хулгай хийх гэж байсан нь нотлогдож, Л.Энх-Амгалан сайдын хэлсэнчлэн худлаа мэдээлэл юм бол УИХ-д худлаа мэдээлэл өгсөн асуудлаар хуулийн хариуцлага хүлээнэ. Ямар ч тохиолдолд Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой.
Ерөнхий сайдтай цаг үеийн асуудлаар уулзсан. Уулзалтын төгсгөлд Л.Энх-Амгалан сайдад хандаад "Та уучлалт гуй. Таны алдаа байна" гэж хэлсэн. Гэвч Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тиймээс бид чуулганыхаа үйл ажиллагаанд оролцож хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахын зэрэгцээ Л.Энх-Амгалан сайдад огцрох шаардлага тавьж байна. Ерөнхий сайдтай дахин уулзаж энэ шаардлага хүргүүлнэ" гэв.