2025 оны эхний хагас жилд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг долоон аймагт нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийжээ.
Хяналт, шалгалтаар зарим сургуулийн гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрсэн бөгөөд тогооч нар ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэглэж байсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Мөн хоолны шим тэжээлийн хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоол 10 хувиар илүүдэлтэй, харин сургуулийн хүүхдийн хоол 35 хувиар дутагдалтай байсан нь тогтоогджээ. Иймд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудаас зөвлөмж өгчээ.
Эрүүл ахуйн тандалт шалгалтыг үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын зургаан дүүргийн арав орчим ерөнхий боловсролын сургуульд хийж эхэлсэн байна. Тухайлбал, МУБИС-ийн харьяа Лицей сургууль болон 47-р сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар гал тогооны хэрэгсэлд нян, бактерийн шинжилгээ хийхийн зэрэгцээ агааржуулалт, орчны эрүүл ахуй, хоолны шим тэжээлийн чанар зэрэг үзүүлэлтүүдийг стандартын дагуу хянаж ажиллаж байгаа аж.