
Талбайн теннисний 14 хүртэлх насны Азийн бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээн Вьетнам улсын Фан Тиет хотод болж байна. "World Junior Tennis Competition (Girls) 14&Under Asia Oceania Pre Qualifying Event " тэмцээний охидын ангилалд манай теннисчид өрсөлдсөн. Тэгвэл тус тэмцээний хөвгүүдийн тэмцээн өчигдөр эхэллээ.
Монголын баг “D” хэсэгт Филиппин, Макао, Лаос улсын шигшээтэй өрсөлдөнө. Манай өсвөрийн теннисчид эхний тоглолтоо тэмцээний чансааны гуравт эрэмбэлэгдсэн Филиппин улсын шигшээ багтай таарч 3-0-оор хожигдлоо. Манай баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо Макао улсын шигшээ багтай хийнэ.
14 хүртэлх насны хөвгүүдийн Азийн бүсийн сонгон шалгаруулалтын тэмцээнд 14 орны баг оролцож байна. Тэмцээний аварга баг энэ сарын 14-д тодорно
