
Парисын Родены музейд “Hunger Games” кино ертөнцийн хувцас, дүрслэлийн өвийг харуулсан “Elegance Is Authority: The Story, Style and Power of Panem” тусгай үзэсгэлэн нээлтээ хийв.
Уг үзэсгэлэн нь Парисын загварын долоо хоног өндөрлөсний дараахан зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх “Hunger Games” кинонуудын алдарт хувцасны загваруудын зэрэгцээ тун удахгүй нээлтээ хийх “The Hunger Games: Sunrise on the Reaping” киноны зарим хувцас, эдлэлийг анх удаа толилуулж байна.
Үзэсгэлэн Родены музейн цэцэрлэгт зохион байгуулагдаж, Панемын нийслэл Капитолын тансаг, хэтрүүлэгтэй хувцаслалт болон ёслолын хувцасны цаадах утга санааг онцолжээ. Зохион байгуулагчдын тайлбарласнаар “Hunger Games” киноны ертөнцөд хувцас нь зөвхөн гоёл чимэглэл бус, дүрийн зан чанар, нийгмийн байр суурь, эрх мэдэл, эсэргүүцлийг илэрхийлдэг хэрэгсэл болдог.
-660x0.jpeg)
Энэхүү арга хэмжээний онцлог нь томоохон музейн уламжлалт урлагийн үзэсгэлэнгээс илүүтэй кино, загвар, соёлын өвийг нэг орон зайд огтлолцуулж байгаад оршино. Үзэгчид Катнисс Эвердиний дүртэй холбоотой алдарт хувцаснууд болон өмнөх дөрвөн киноны загваруудыг ойроос харахаас гадна шинэ киноны хувцасны шийдлүүдийг үзэх боломжтой.