
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.10.16) 10.00 цагаас эхэлж, төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 99 гишүүний 78 нь зөвшөөрч, 21 нь татгалзаж 78.8 хувийн саналаар дэмжигдлээ. Тодотгол батлагдсанаар ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. УИХ-ын дарга С.Бямбацогт "Тодотгол батлагдсанаар өвлийн бэлтгэл хангагдаж, хүнсний нөөц бүрдүүлэх Засгийн газрын санал хэрэгжиж эхэлнэ" хэмээж байсан билээ.