
Өнгөрсөн хоногт Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Говь-Сүмбэр, Сүхбаатарын ихэнх нутаг, Баянхонгор, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Өмнөговийн төв, Дорноговийн хойд болон зүүн хэсгээр 0-14.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сүхбаатарын Уулбаянд 14.0 мм бороо оржээ.
Агаарын температур ихэнх нутгаар 1-19 градусаар өмнөх өдрөөсөө сэрүүссэн байна.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...+3 градус хүрчээ. Харин говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр болон Эхийн голын Баянбүрд орчмоор +12...+18 градус, бусад нутгаар +4...+11 градус хүйтэн хоножээ. Хамгийн сэрүүн нь Завханы Идэрт -4 градус, хоносон байна.