
Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний САТ-1 хэвшил бүртгэгдсэн тул Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар дараах олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлахаар болсон байна.
-Овооны баяр
-Ургийн баяр
-Баяр наадам
-Хурдан морины уралдаан
-Бооцоот адуучин
-Бусад олныг хамарсан арга хэмжээ
-Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.
Түүнчлэн Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчино. Мөн Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.