Европын Төв банк ээлжит хурлаар Евро бүсийн гурван гол бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр буурууллаа. Энэ нь 2024 оны зургаадугаар сараас хойш найм дахь бууралт юм.
Одоо хадгаламжийн хүү 2%, зээлийн суурь хүү 2.15%, маржиналь зээлийн хүү 2.4 хувьтай байгаа юм.
Сүүлийн мэдээгээр Евро бүсийн орнуудын инфляц зорилтот 2 хувиас доогуур байна. Энэ жил эрчим хүчний эх үүсвэр, хүнсний бүтээгдэхүүнийг оруулалгүйгээр инфляц дунджаар 2.4%, дараагийн хоёр жилд 1 9% байна гэж төсөөлж буй аж.
Мөн тус банк Евро бүсийн ДНБ-ий бодит өсөлт 2025 онд дунджаар 0.9%, 2026 онд 1.1%, 2027 онд 1.3% байна гэж таамаглаж байна.