
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын нээлт ирэх баасан гарагт болно. Наадмын өмнө багийн төрлийн тэмцээн уралдаан эхэлсэн. Маргааш волейболын эмэгтэй багуудын тоглолт эхлэх юм. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг “С” хэсэгт Тайланд, Тайвань, Киргизийн багуудтай багтсан. Манай волейболчид эхний тоглолтоо маргааш Тайландын багтай хийнэ. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар 16:00-с эхэлнэ.
Азийн наадмын волейболын тэмцээнд эмэгтэй 14 баг өрсөлдөж байна. Багуудын хэсгийн тоглолт есдүгээр сарын 18-нд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.