
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын тоглолт эхэллээ. Монгол Улсын шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо Тайванийн багтай хийж, 76:67 оноогоор ялагдлаа.
Манай сагсчид эхний хагасыг 46:41-ээр илүүрсэн ч гуравдугаар үед Тайваний баг тэнцүүлж чадсан юм.
Амари Робинсон 25 оноо, 13 самбар, 2 оновчтой дамжуулалт хийж багаа тэргүүлсэн бол О.Хулан, Б.Цацрал нар 13 оноог авлаа.
"С" хэсэгт багтсан Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай ирэх даваа гарагт хийнэ. БНСУ-ын баг эхний тоглолтод Малайзыг 106-40-өөр хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ.
