Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 40 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Нийт дуудлагын 38 нь объектын гал түймэр, нэг нь ой хээрийн гал түймэр, нэг газар хөдлөлт, нэг хүчтэй салхи шуурга, 27 нь үер, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.