
Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох гурван байршилд дулааны шугам угсрахаар болжээ. Үүний улмаас Нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаасан байна.
Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ны 00:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Иргэд, жолооч нарыг авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг санал болголоо.
