
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явганаар болон унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг. Мөн
-10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний замаар зорчино,
-10-16 насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар зорчино,
-16-гаас дээш насныхан унадаг дугуйн зам, дугуйн эгнээгээр зорчино. Эдгээр байхгүй бол зорчих хэсгийн баруун зах, хөвөөгөөр зорчино хэмээн заасан байдаг.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдэдээ замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлаж, аюулгүй зорчих дадал хэвшүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.