
Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын кальци, Д амин дэмийн дутагдлыг нөхөх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих, өсөлт хөгжил, суралцах чадварыг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаар захирамжаар ерөнхий боловсролын сургуулиудад “Сүү” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 8.6 тэрбум төгрөг баталсан байна.
Тус хөтөлбөрт 2024 онд 12 сургуулийн 18840 сурагч, 2025 онд 13 сургуулийн 19400 сурагчдыг өмнөх жилүүдэд хамруулсан аж. Сүү хөтөлбөрт энэ оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 186 мянган сурагч хамрагдана.