
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Холбогдох татварын байгууллагаас авсан мэдээллээр нийслэлд 5000 тонн нөөцийн мах бүрдүүлэх худалдаалах асуудлыг шийдвэрлэхээр байсан. Өнгөрсөн онд 8000 тонн нөөцийн мах бүрдүүлж худалдаалсан гэх мэдээлэлтэй. 2500 тонн махыг НӨАТ-ын баримттай худалдаалсан. 2500 тонн нөөцийн мах тэгвэл хаана байна. Урьдчилсан байдлаар авч үзэхэд тухайн компаниудын өгч байгаа мэдээллээр 1400 тонн мах байна гэж байгаа. Сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн махны цэг 600 биш 375 байгаа нь тогтоогдсон. 250 цэгт нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй гэх мэдээллийг өгсөн. Нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан компаниудаас нөөцөлсөн махаа яагаад худалдаалахгүй байгаа юм бэ гэхэд "Хотын ерөнхий менежер худалдаалахгүй байж бай" гэх чиглэл өгсөн гэж танилцуулсан. Энэ бүгдээс харахад махны үнийг хөөрөгдөх зохион байгуулалттай ажил байсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна. Одоогоор хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар нийлүүлэгч компаниудын хэлээд байгаа 1400 тонн мах байхгүй байгаа нь тогтоогдсон дүн мэдээ байна. Тиймээс Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авсан. Миний бие хотын даргын тамга тэмдгийг нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулсан" гэлээ