Харри Поттерын цувралын зураг авалтад зориулан 1.25 тэрбум доллараар бичил хот байгуулна

Ж.К.Роулингийн номоос сэдэвлэн Харри Поттерын адал явдлаар олон ангит кино бүтээх төсөл ирэх жил эхэлнэ. Цувралын зураг авалтад зориулсан бичил хотыг 1.25 тэрбум доллараар босгох тухай Collider хэвлэл мэдээлжээ.

Харригийн нагац Дурслейн гэр бүл амьдардаг улаан модот гудамжийг Хартфордшир хот дахь "Ливсден" кино урланд босгоно. Хотхонд тайз засахаас гадна цувралд тоглож буй хүүхдүүдэд зориулсан сургууль, эмнэлэг мөн зураг авалтад оролцох амьтдын байр барина.  Дурслейн байшин нь бидний өмнөх кинонуудад харснаас тэс өөр загварынх байх аж.

Өмнө нь Warner Bros.Discovery төслийнхөө жүжигчдийн багийн талаар мэдээлсэн юм. Хул, профессор Дамблдорын дүрд Жон Литгоу, Минерва Макгонагаллыг  Жанет Мактир, Северус Снейпыг   Паапа Эссьеду нар дэлгэцнээ амилуулна.

Ж.К.Роулингийн номоос сэдэвлэн Харри Поттерын адал явдлаар олон ангит кино бүтээх төсөл ирэх жил эхэлнэ.