
ITF буюу Олон улсын таеквондонгийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тивийн тэмцээнд 32 орны 1283 тамирчин оролцож байна.
“Улаанбаатар 2026” тэмцээнийг гурван өдрийн дараах байдлаар Хойд Солонгосын баг 24 алт, 11 мөнгө, хоёр хүрэл, нийт 37 медальтайгаар тэргүүлсэн эхэлсэн бол Монгол Улсын баг 7 алт, 14 мөнгө, 16 хүрэл медальтайгаар удаалж байна. ОХУ 5 алт, 3 мөнгө, 6 хүрэлтэй, Камбож 1 алт, 5 мөнгө, 6 хүрэл медальтай эхний тавд бичигдэж байна. 10 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Тэмцээний үндсэн төрөл насанд хүрэгчид, мастерийн ангилалд болж байгаагаас гадна өсвөрийн ангилалыг багтааснаараа онцлог болж байна. Мөн энэ тэмцээнд оролцогчдын тоо эрс нэмэгдсэнийг Олон улсын таеквондогийн холбооноос онцлон мэдээлжээ.
Ташрамд дуулгахад, ITF нь 1966 оны гуравдугаар сарын 22-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 60 жилийн ой тохиож буй. Мөн таеквондогийн төрөлд дэлхийн хоёр том холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд World Taekwondo нь олимпын төрөлд ордог билээ.
