Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг коронавирусийн шиинжилгээнд хамруулан зорчигч тээврийн автобус болон хувийн унаагаар нь явуулж байгаа. Тэгвэл онгоцоор явах хүсэлтэй иргэдийн шиинжилгээний хариуг үндэслэн нислэгт хамруулж эхэллээ.
Эхний нислэгээ өнөөдөр өглөө Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймаг руу үйлдэж байгаа юм. Тодруулбал, өнөөдөр Баян-Өлгий аймаг руу хоёр удаагийн нислэгээр PCR шинжилгээгээ өгсөн 98, Увс 30, Говь-Алтай аймаг руу 80 иргэн агаарын тээврээр нутаг руугаа буцаж байна.
Орон нутаг руу "Аэро Монголиа" ХХК, "Хүннү Эйр" ХХК нислэг хийж байгаа аж.