
Лондон дахь Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулдаг "Онгон байгалийн шилдэг гэрэл зураг" уралдаан 56 дахь жилдээ зарлагдаад байна. Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 50,000 гаруй бүтээл иржээ. "Ард түмний сонголт" шалгаруулалтын санал хураалт 2021 оны хоёрдугаар сарын 2 хүртэл явагдана. Гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг татаж буй шинэлэг гэрэл зургуудаас сонирхуулья.



















