Америкийн Consumer Reports сэтгүүл дэлхийд хамгийн найдвартай машинуудыг үйлдвэрлэдэг брэндүүдийн чансааг гаргажээ. Сүүлийн жилд барьж буй машинд нь ямар асуудал гарч байсан талаар сэтгүүл 330 мянган жолоочоос асуулга авсан байна.
Үр дүнд нь Японы Мазда компанийн машин чансааны эхэнд бичигдлээ. Хамгийн найдвартай загваруудаар MX-5 Miata, CX-30 ба CX-3 машинууд нэрлэгдэв.
Маздагийн дараа Японы бас өөр нэг компани Тоёотагийн Prius, Corolla, Prius Prime загварууд оржээ. Лидерүүдийн гуравт нэрлэгдсэн Lexus компанийн UX, NX, GX загварууд шилдэг болжээ.
Энэ гурван компанийн дараа чансааны 10 дотор Buick, Honda, Hyundai, Ram, Subaru, Porsche, Dodge брэндүүд багтжээ. Ийм жагсаалт гаргахын тулд шинжээчид зөвхөн машины эздээс асуулга аваад зогссонгүй өөрсдөө машинуудыг туршин үзжээ.