
Жүжигчин И Бюн Хун дэлхий даяар хит болсон "Squid Game" цувралын найруулагч Хван Дон Хюкийн шинэ бүтээл болох "K.O. Club" киноны гол дүрд тоглохоор болсныг тус киноны продакшн компани албан ёсоор зарлалаа.
Залуу насыг хэрхэн худалдан авч болдог тухай өгүүлэх уг кино нь цөөн тооны эрх ямбатай, чинээлэг өндөр настнууд болон тийм эрх мэдэлгүй залуу үеийнхний хоорондын тэмцэл, үе үеийнхний зааг ялгаа, зөрчилдөөнийг харуулсан бүтээл юм.
Киноны нэр нь "Killing Oldmen Club" буюу "Хөгшчүүлийг хөнөөх клуб" гэх үгийн товчлол аж.
Энэхүү кино бол найруулагч Хваны хувьд И Бюн Хуны тоглосон "The Fortress: Namhansanseong" киноноос хойш 10 жилийн дараа хийж буй нэг ангит бүтээл гэдгээрээ онцлогтой. Дүрүүдэд мөн О Жон Сэ, Жу Ё Жон, Пак Хэ Сү, Ким Су Жин нар тоглохоор болжээ.
Киноны зураг авалт ирэх оны эхний хагаст эхэлнэ.