Сансар огторгуйн сонирхолтой үзэгдэл болох солирын бороог ажиглах боломж өнөөдөр тохиож байна. Учир нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас 22-ны хооронд ажиглагддаг Леонид солирын урсгалыг харах хамгийн тохиромжтой цаг мөч өнөөдөр тохиож байгааг одон орон судлаачид мэдээлэв. Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын оршин суугчдад илүү тод харагдах аж. Энэхүү солирын бороо нь дэлхий жил бүр Темпель-Таттл сүүлт одны хажуугаар дамжин өнгөрөхтэй холбоотой. Солирын бороог ажиглахад тусгай тоног төхөөрөмж шаардагдахгүй, аль болох гэрэлгүй, харанхуй газрыг сонговол илүү тод, олноор ажиглагдах болно.