Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас Монголын телевизүүдийн холбоонд хүсэлт гаргажээ.

Тодруулбал, нийгмийн хариуцлагын хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевизүүд үзэгч хэрэглэгчийн таашаалд нийцсэн инээдмийн кино, контент, хөтөлбөрүүдийг түлхүү нэвтрүүлж, аюулт цар тахлыг даван туулахад хувь нэмрээ оруулж ажиллахыг хүссэн байна.

Тус хүсэлтийг  Монголын телевизүүдийн холбоо хүлээн авчээ.