Өнөөдөр өглөөний байдлаар ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороод хэрхэн ажиллаж байгааг танилцуулъя.
1. Улаанбаатар гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтай дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.
2. Замын-Үүд гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
3. Сэлэнгэ Гаалийн газар: Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Алтанбулаг боомтыг 11 дүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаасан.
4. Буянт-Ухаа гаалийн газар: хэвийн ажиллаж байгаа, MGL3136 аяллын дугаартай Берлин-УБ чиглэлийн ачааны онгоц УБ-д 2020.11.12-ны өдрийн 11:10 цагт бууна. Харин MGL7235 аяллын дугаартай Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ачааны онгоц 2020.11.12-ны өдрийн 12:10-аас Гуанжоу руу ниснэ.
5. Дорнод гаалийн газар: Дорнод аймаг дахь гаалийн газрын Эрээнцав, Баянхошуу боомтууд хэвийн ажиллаж байгаа. Бусад боомтууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн дагуу хаалттай байна. Эрээнцаваар нүүрсний экспорт төмөр замаар хийгдэж байна. Баянхошуу газрын тосны экспорт хийгдэж байна.
6. Баян-Өлгий гаалийн газар: Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.
7. Ховд гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
8. Увс гаалийн газар: Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.
9. Орхон гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
10. Сайншанд гаалийн газар: хэвийн ажиллаж байна, Ханги хилийн боомт хэвийн ажиллаж байна.
11. УХШИГГ: хэвийн ажиллаж байна.
12. Дархан гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
13. Гашуунсухайт гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
14. Шивээхүрэн гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
15. Бичигт гаалийн газар: хэвийн ажиллаж байна.
16. Говь-Алтай гаалийн хороо: хэвийн ажиллаж байна.
17. Завхан гаалийн хороо: Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.
18. Хөвсгөл гаалийн хороо: Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хаасан.