Зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбоотой "Банкны зээл олгох үйл ажиллагааны журам"-ын төслийг өөрчлөхөөр Монголбанкнаас санал авч байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 30 хоногийн турш олон нийтээс санал авахаар танилцуулдаг журамтай.

Журмын төсөлд иргэд саналаа өгч болох бөгөөд "Банк зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор зээл хүсэгчийг барьцаа хөрөнгө, батлан даагчтай байхыг шаардаж болох боловч барьцаа хөрөнгө, батлан даалт нь зээл олгох шийдвэр гаргах, зээлийн гэрээний нөхцөлийг тогтооход нөлөөлөх үндсэн хүчин зүйл болохгүй бөгөөд зээл хүсэгчийн зээлийг эргэн төлөх эх үүсвэр, чадамж, мөнгөн урсгал нь зээл олгох шийдвэр гаргах үндсэн хүчин зүйл байна" гэх мэтчилэн зарим заалтад өөрчлөлт орж байгаа аж: