УИХ энэ долоо хоногийн чуулганаараа хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ өчигдөр хэлэлцэж дууссан учраас өнөөдөр чуулган хуралдахгүй юм байна. Харин ажлын хэсгүүд Төсвийн зарлагын хяналтын дэд хороог хуралдуулахаар төлөвлөжээ.

09.00 цагаас

Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.

12.00 цагаас

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

15.00 цагаас

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 350 тоот өрөөнд болно.