Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын долоон үйлчилгээг буюу гурван төрлийн лавлагаа, дөрвөн төрлийн олон шатлалт үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.
Цахимаар авах боломжтой зам тээврийн салбарын үйлчилгээ:
Энэ талаар Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Цахим шилжилтийн хүрээнд Тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх талаар бид анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Тээврийн ухаалаг систем хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөр 14 системтэй. Энэ нь хүмүүст хүртээмжтэй зайнаас үйчилгээ авах боломжтой байхаар төлөвлөгдсөн. Төрийн байгууллагууд өөрсдийн дотоодын системийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд Зам тээврийн яам apple системийг бүрдүүлнэ" гэв.