Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академи 2020 оны химийн салбарын Нобелийн шагналыг Эммануэль Чарпентье, Женнифер А.Дудна нарт геном засах аргыг боловсруулсных нь төлөө олгохоор шийдвэрлэв. Эммануэль Чарпентье, Женнифер А.Дудна нар ДНХ тайрдаг “хайч” гэгддэг генийн өөрчлөлт хийх CRISPR / Cas9 техникийг нээжээ. Үүнийг ашиглан амьтан, ургамлын ДНХ-ийг маш өндөр нарийвчлалтайгаар өөрчлөх боломжтой юм. Шарпентье, Дудна нар CRISPR / Cas9 генетикийн хайчыг 2012 онд илрүүлснээс хойш тэдгээрийн хэрэглээ жинхэнэ тэсрэлт болжээ. Энэхүү хэрэгсэл нь суурь судалгааны ажилд олон чухал нээлт хийхэд хувь нэмэр оруулсан бөгөөд ургамал судлаачид хөгц мөөгөнцөр, хортон шавьж, ган гачигт тэсвэртэй ургац боловсруулж чаджээ. Анагаах ухаанд хорт хавдрын шинэ эмчилгээний клиник туршилтууд хийгдэж байгаа бол удамшлын өвчнийг эмчлэх мөрөөдөл биелэх гэж байна.
51 настай Карпентер, 56 настай Дудна нар химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн зургаа ба долоо дахь эмэгтэйчүүд болж байна.