Өнөөдөр 08.19 цагт Хан-Уул дүүрэг Яармагийн замд гарцаар гарч явсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машинтай жолооч мөргөсөн осол гарчээ. Тус осол Бритиш сургуулийн хойд гарц дээр болсон бөгөөд одоогийн байдлаар хүүхэд ил харагдах гэмтэл, шархгүй байна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ сарын 5-ны өдөр Яармагийн эмнэлгийн хойд замын явган хүний гарцаар гарч явсан хоёр хүүхдийг мөргөж, таван настай хүүхэд амиа алдсан хэрэг гарсан билээ.

Иймд жолооч та бүхэн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байхыг эцэг, эхчүүдээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.