ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.Тэрээр "Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лабораториудад нийтдээ 1455 хүнд хийсэн шинжилгээний хариунаас вирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 313 байгаа. Үүнээс 307 нь эдгэрсэн нь 98 хувийн эдгэрэлттэй байна. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувилалд, 3 нь 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.
ХӨСҮТ-д өнөөдөр 6 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлэхэд 4 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.
Есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-ны хооронд нийт 4240 хүний шинжилгээ хийгдсэн. Энэ долоо хоногт коронавирус илрээгүй, дөрвөн хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжсэн.
Томуугийн вакцинжуулалт энэ сарын 10-ныг хүртэл улс орон даяар өрнөж байна. БНСУ, Бразилд үйлдвэрлэсэн орц найрлага ижил томуугийн вакциныг манай улс хүлээн авч, иргэдээ вакцинжуулж байгаа” гэв.