УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуулуудын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрээр "Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл дээр манай бүлгийн гишүүд сайтар ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, манай гишүүд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгүй болсон гэсэн байр суурьтай байгаа. Харин Засгийн газар өөр байр суурьтай байгаа юм байна.
Мөн Засгийн газар өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарахгүй байна. Олон аймагт зуншлага тааруу, гантай байсан. Гантай байдал нь цаашдаа гамшиг болох эрсдэлтэй байна. Тиймээс үүнийг онцгой анхаарах ёстой. Ойртсон хойно нь ямар ч тусламж дэмжлэг үзүүлээд нэмэргүй" гэлээ.