Уулын Карабахын нөхцөл байдал хурцатлаа. Армен, Азербайжан улсууд бие биенээ өдөөн хатгалга, байлдааны эхлэлд буруутгаж байна. Арменд дайны байдал шилжиж бүх нийтийн цэрэг татлага зарласан бол Азербайжан сөрөг довтолгооны ажиллагаа зарлав.
Оросын ГХЯ талуудыг сөргөлдөөнөө зогсоохыг уриалж, НҮБ, АНУ гал зогсоохыг шаардлаа. Азербайжанчууд Уулын Карабах , арменууд Арцах гэж нэрлэдэг бүс нутаг нь хоёр орны харилцааны эмзэг цэг юм. Наяад оны сүүлчээр тэнд явагдсан цустдайныг зогсоож чадсан ч шарх нь аль аль талдаа эдгээгүй байна.
Ерээд оны эхээр удаан тэмцэлдсэний эцэст Уулын Карабах Армены дэмжсэн бие даасан улс гэж зарлагдсан бол азербайжанчууд нутаг орноо орхин гарчээ. Тэнд сүүлчийн хурцатмал байдал 2016 оны хавар гарч талууд их буугаар харилцан буудалцсан юм. Энэ жилийн долоодугаар сард дахин буун дуу гарлаа. Үүнээс гурван сарын дараа байдал дахин хурцдаж байна. Гэхдээ бүрэн хэмжээний дайн гарахгүй гэж ажиглагчид үзэж буй.
Доорх инфографикт хоёр орны армийг харьцуулан танилцуулж байна.